2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 304 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч, 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 2, сургуулийн өмнөх насны 0 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 34 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, \”Гжель”-ийн хойд замд марк, дугаар тодорхойгүй авто машины жолооч нь Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Maz 215067 О жолоочтой автобустай мөргөлдөж зорчигч 15 настай эмэгтэй Б гэмтсэн ба жолооч ослын газрыг орхиж явсан.
2. ЧД-ийн нутаг Сурагчийн 49-р гудамжинд Н жолоочтой H.Verna маркийн авто машин онхолдож жолооч 57 настай эрэгтэй Н –ийн амь нас хохирсон.
Орон нутагт:
1. Төв аймгийн Сэргэлэн сум, Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн 101 км шонгийн орчим Жаргалан гэх газар асфальтан замд N.X-Тrail маркийн Э жолоочтой авто машин онхолдож жолооч 74 настай Э-ийн амь нас хохирсон.
ТА БИДНИЙ ЗҮРХ ХУРДНЫ ТӨЛӨӨ БУС
АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛДОГ.