Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас цэрэг татлагын үеэр иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүндрэлгүй хүргэх зорилгоор \” Нэг цэгийн үйлчилгээ”-гээр үйлчилдэг уламжлалтай. 2016 оны II ээлжийн цэрэг татлага эхэлсэнтэй холбогдуулан 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд \”Нэг цэгийн үйлчилгээ” гаргаж, иргэдэд үйлчилж байна. Цэрэг татлагын үеэр ирсэн иргэд, эцэг, эхчүүд \”Нэг цэгийн үйлчилгээ”-нээс хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, татвар, бүртгэлийн чиглэлээр холбогдох хэлтсийн мэргэжилтнүүдээс мэдээлэл, зөвлөгөө, төрийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
chingeltei.gov.mn