Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан авах зарим
арга хэмжээний тухай А/744 дүгээр захирамж гаргалаа. Замын
хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг
бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж
байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд,
техникийн захууд болон худалдааны төвүүдийг 2016 оны 10 дугаар сарын
23-ны өдөр амарна. Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу
2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийслэл, дүүргийн Засаг даргын
Тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл
олгохгүй юм байна.