Энэ сарын 25-нд буюу мягмар гарагт Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ээлжит хурал хуралдана.
Тус хурлаар төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх комисс томилох, Төрийн зарим албан хаагчдыг \”Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруултын талаар хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргах юм. Аймгийн засаг даргаас ирүүлсэн захиалгын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын сул орон тоо, Захирагчийн албаны даргын сул орон тоо, Шарын гол сумын Засаг даргаас ирүүлсэн захиалгын дагуу Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарлаж байгаа аж.
Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтонд заасан тавигдах шаардлагыг хангасан байна. Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 312 тоот өрөөнд 2016 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд бүртгэж, сонгон шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах юм байна.
Сонгон шалгаруулалтад орох иргэн шалгалтын үйлчилгээний зардал болох 10000 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн 190051433 тоот дансанд тушаана.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mnаймгийн цахим хуудас болох www.darkhan.gov.mn, www.zasag.mn7037-1212,99084560 утсаар холбогдон лавлагаа авч болно.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ээлжит хурал Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагт болно.