Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Хотын нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын төлөвлөлт, нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээ чанарыг дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж нийтийн тээврийн салбарын ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Дэлхийн банкны нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен \”Бид танай хотын тээврийн асуудалтай холбоотой тулгамдаад байгаа хэд хэдэн асуудал дээр хамтран ажиллаж өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцаж дэмжин ажиллах саналтай байна. Манай баг сүүлийн гурван жил Улаанбаатар хоттой хамтран ажиллаж хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа. Дэлхийн банк нь дан ганц санхүүжүүлэхээс гадна тус салбарын ажилтан, мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж өөрсдийн төслийн үр дүнг сайжруулах тал дээр байнга анхааран ажилладаг. Дэлхий ихэнх улсууд нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод нээлттэй тавьдаг болсон.
Энэ нь нийтийн тээврийн ажилчид болон зорчигч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулж илүү хялбар болгож өгдөг. Бид энэ үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эхний ээлжид 300 мянган ам долларын хөрөнгө оруулалт шийдээд байна. Энэ танай улсад буцалтгүй тусламж хэлбэрээр үлдэнэ гэлээ.