“Моннис” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олдсон байна.
Тодруулбал, өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн үед “Моннис” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олдож, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхан авч явжээ. Дуудлагыг анх иргэн цагдаагийн байгууллагад өгсөн гэх бөгөөд цагдаагийн байгууллагаас Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхныг дуудсан байна. Цагдаагийн газраас мэдээлж байгаагаар тус хэргийг шалгаж байна. Яг гранат мөн эсэхийг шинжилгээгээр тодорхой болно гэсэн юм.
Харин Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад тус тэсрэх бөмбөг нь дадлага сургуулилтад ашигладаг бөгөөд галгүй байсан гэж мэдээллээ.