Үндэсний их баяр наадмаар Монгол кино нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Лхагвын Дэмидбаатар, Шилдэг өнгө продакшны жүжигчин Осорын Бат-Өлзий нарыг гавьяат жүжигчин цолоор шагнасан билээ. Түүний хувьд \”Уулын төмөр”, \”Зүрхэнд шивнэсэн үг”, \”Ноён солиот” \”Чиний эзгүйд” киногоороо олны хүндэтгэлийг хүлээсэн. Хамгийн сүүлд \”Маш нууц\” хэмээх 1970-aaд оны цэрэг эрсийн тухай өгүүлэх киноны найруулагчаар ажилласан юм. Тэрээр өчигдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгийн цайллагаа хийжээ. Түүний цолны найранд үе үеийн ахмад жүжигчид болон найз нөхөд гэр бүлийхэн нь хүрэлцэн иржээ.
эх сурвалж: sorgog.mn