Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс хатуу хөл хорио тогтоохоос өмнө асуудалд нухацтай хандаж, нөхцөл байдлыг тал бүрээс үнэлж цэгнэж байж шийдвэрээ гаргахыг эрхэмлэж байна. Шийдвэр бүхний цаана иргэдийн эрүүл мэнд, айл өрхүүдийн хоногийн хоолтой холбоотой амьжиргааны асуудал, аж ахуйн нэгжүүдийн орлого, зээлийн төлөлт гээд эдийн засгийн асуудлууд байдаг учраас халдварын тоо өслөө гээд бүхнийг тас хааж хорихыг энэ удаад урьтал болгосонгүй.
Харин вакцинжуулалтаа эрчимжүүлж, халдварын голомтыг хумих, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлуудаа үргэлжлүүлэн хийнэ” гэж хэллээ.
Түүнчлэн тэрбээр халдварын тархалтыг бууруулахын тулд хүн бүрийн хүчин чармайлт оролцоо чухал байгааг дахин сануулъя.