Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож, хар тамхины хэргээр ял сонсож байсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул албаныхан тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Тэрбээр 2014 онд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэргээр нэг жил зургаан сарын хорих ял сонсож байсан билээ.