Улсын онцгой комиссын тогтоолоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 7 хоног болгон бууруулах шийдвэрийг гаргаж, холбогдох журамд өөрчлөлт оруулахаар боллоо. Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Өөрөөр хэлбэл, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тусгай нислэгээр ирж байгаа иргэдийг тусгаарлах байранд 7 хоног тусгаарлана.
Дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ирсэн, одоо тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд өмнөх журмын дагуу 10 хоногийн тусгаарлалтаа дуусгах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.