Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид энэ сарын 17-ны өдөр Бангладешийн нийслэл Дакка хотноо хоёр улс хоорондын Агаарын харилцаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн тохиролцож, санамж бичиг байгуулжээ.
Тодруулбал монгол иргэдийн хамгийн ихээр зорчдог Нха Транг, Дананг, Хошимин, Ханой зэрэг хот руу шууд нислэгтэй болох боломж бүрдсэн байна.
Мөн томилогдсон агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд дурын цэгүүд рүү нислэг үйлдэх, нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүй байхаар тохиролцжээ.
Эх сурвалж: ЗТХЯ