Улсын начин Э.Энхбат зодуулж, ГССҮТ-д өчигдөр хүргэгджээ. Түүний биеийн байдал хүнд, Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа талаар эхнэр нь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд мэдээлсэн бөгөөд МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр зодсон хэмээн бичжээ.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгааг албаны эх сурвалж нотлов.
Мөн “Шалгалтын ажиллагаа дуусаагүй тул начин Э.Энхбаярыг Н.Түвшинбаяр аварга зодсон гэдэг нь одоогоор нотлогдоогүй. Эхнэр нь ийнхүү мэдээлсэн тул цагдаагийн байгууллагаас Н.Түвшинбаярыг шалгаж байна” хэмээн хэллээ.