Дэлхийн ОУ-ын хүүхдийн \”Little Princess of the Globe\” тэмцээн 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 3-ны хооронд Турк улсын Бодрум хотод болсон билээ. Тус тэмцээнд манай аймгийн 19 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч Б.Биндэръяа, ОИЦ сургуулийн нэгдүгээр ангийн сурагч А.Эгшиглэн нар оролцоод ирсэн юм. Оролцогч Б.Биндэръяа нь 9-12 насны ангилалд түрүүлж \”Little Princess Univers” титмийн эзэн болсоноос гадна \”Miss Simpathy WLBF” буюу Өгөөмөр гүнж өргөмжлөлийг тус тус хүртсэн амжилттайгаар Дархан хотдоо иржээ. Харин 5-7 насны ангилалд оролцсон А.Эгшиглэн уран нугаралтын гайхамшигаар авьяас төрөлд түрүүлж \”Miss Talent” өргөмжлөлийг хүртсэний зэрэгцээ \”Mini top model”-ын шагналыг ч мөн хүртсэн байна. Энэхүү тэмцээнд Монгол улсаас дөрвөн насны ангилалд нийт таван үндэсний ялагч оролцжээ. Эдгээр охид маань эх орондоо \”Little Princess of the Globe\” тэмцээний үндсэн долоон том шагналын гурвыг нь авчирчээ.
М.ГҮНЖИЛХАМ