Өнөөдрийн
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүд Худалдаа хөгжлийн
банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг \”байцаав”. Нэг их ардчилал, хүний
эрх, аж ахуй нэгжийн эрх чөлөө, төр баялагаа хамгаалж бизнес эрхэлнэ гэж ярьсан
улс. Гэтэл бодит байдал дээрээ УИХ нь хувийн хэвшлээ үхтэл шүүж, бүлтэгнүүлж
байх жишээтэй.
Ямар замаар худалдан авалт хийсэн бэ?
нүүрээ үзүүлнэ шүү?
амнаас цуваастай.
Гутрах шиг болов. Яасан ч муухай бүдүүлэг юм. УИХ шүүх
байгууллага болчихсон юм уу? Шалгах, магадлах асуудал байгаа бол түүнийг тусдаа
хуулийн байгууллага нь хийдэг баймаар. Тэд
ийм ажил хийхийн тулд төсвөөс хамгийн өндөр цалинг авч, эрх ямба эдэлж байгаа
юмсан.
Жич: 65 гишүүнтэй УИХ-ын олонхи хүчирхийллийг бүх
шатанд хийж байна. Татвар нэмнэ, үл хөдлөхөөс татвар авна, хүүхдийн мөнгө хасна … гэх мэтээр орон
нутгийн сонгуулийн өмнө нийт бизнес эрхлэгчдийг баахан айлгасан. Одоо Эрдэнэт
Монголд 100 хувь шилжсэнийг, Оюутолгойн далд уурхайг эхлүүлсэн бүх үйл явцыг
буцаана гэнэ. Дараа нь яах вэ?
Энэ бүгдээс шалтгаалж гадны
хөрөнгө оруулагчид л зугтах байх даа.
Эх сурвалж: Сэтгүүлч Н.Урантогтох