Кимонотой
арилжаачид буюу \”Хатагтай Ватанабе\”
Уламжлалаараа Японы
өндөр албан тушаалуудад эрэгтэйчүүд давамгайлах бөгөөд харин ихэнх эмэгтэйчүүд
нь хүүхдүүдээ харж гэртээ үлддэг. Харин хүүхдүүд нь
ахлах сургууль, эсвэл их дээд сургуульд орох үед Японы эмэгтэйчүүдийн гэрийн
ачаалал буурах боловч нэгэнт шинэ ажилд орох, шинэ карьер эхлүүлэх боломжгүй болсон байдаг байна.
Дээрх
байдал нь Япон эмэгтэйчүүдийн дунд шинэ \”ажил эрхлэлт\”-ийн эрэлтийг
бий болгосон байна. Энэ нь гэр бүлийнхээ хуримтлалыг ашиглан хөрөнгийн зах
зээлд оролцох юм. Энэхүү зах зээл нь сүүлийн 10 жилд маш хурдацтай хөгжиж одоо
гэрээсээ онлайн арилжаанд оролцдог Япон эмэгтэйчүүдийн тоо хэдэн зуун мянгаар
тоологдох болсон байна. Өдрийн арилжааны ашгаараа Хермесийн Биркин цүнхээ
нөхрөөрөө биш өөрсдөө авч чаддаг болсон нь эмэгтэйчүүдэд ч их таалагдав, эхнэр
нь өдрийн цагаар уйтгарлаж суудгаасаа салсанд нөхрүүдэд нь ч татгалзах зүйлс
байсангүй.
Тэдгээрийг
ерөнхийд нь \”Kimono Traders\” эсвэл \”Mrs Watanabe\” гэх
бөгөөд тэд ялангуяа валютын форекс, своп, форвард арилжааны жижиглэнгийн зах
зээлийн 25%-ийг дангаараа эзэлдэг болсноор Японы төдийгүй дэлхийн зах зээлд
чухал нөлөөтэй болсон байна. Мэдээж тэд өдрийн арилжаанд суурилсан
спекуляторууд бөгөөд тэдний үйлдэл нь олон валютын ханшинд нөлөөлөх, ингэснээр
улсуудын Төвбанкууд болон томоохон хөрөнгө оруулалтын сангууд хүртэл тэдний
үйлдлийг анхааралтай ажигладаг, зарим тохиолдолд тэдний хийх үйлдлээс айж
эмээдэг болсон байна.
Mongolian Capital Markets Association