Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан
хүмүүст түр үнэмлэх гардууллаа. Дүүргийн 41 тойрогт МАН-аас 19, АН-аас 16
суудал авсан. Харин 6 тойрогт маргаантай байгаа юм.
Маргалдаж буй шалтгаан нь БЗД-т АН-аас нэр
дэвшигчид мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдаж авахыг оролдсон асуудал юм.
Сонгуулийн тухай хуулийн 70.5.10-д
заасан \”Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан ….
мөнгө,…бусад эд бараа төлбөргүй тараах… -ыг хориглоно гэсэн заалтыг АН-ын
гишүүд дэмжигчдийн энэ үйлдэл зөрчиж байна.
Нөгөө талаас энэ төрийн эрх мэдлийг хууль
бусаар олж авах гэсэн Эрүүгийн шинжтэй үйлдэл байж ч болохоор байна.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлэг 3 дугаар зүйл 3.2-т \”Төрийн
эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан байдаг.
Мөн Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйл. Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн
хорооны ажилд саад хийх 2.3-т зааснаар \”сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал
худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл
хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тус хуулийн 19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль
бусаар авах, саатуулах 1-т \”Төрийн эрх барих дээд байгууллагын эрх
мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар
авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн;
төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч
хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар
хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
Тэгвэл БЗД-ийн ИТХ-ын сонгуулийн 6 тойрогт
АН-аас мөнгө тараах үйлдэл гаргасан нь дээрх хуулиудыг ноцтойгоор зөрчиж байна
хэмээн үзэх үндэслэлтэй. Ингээд БЗД-ийн 5 дугаар хороонд АН-аас нэр
дэвшигчид хэрхэн мөнгө тараасныг нотлох дараах бичлэгүүдийг хүргэж байна. БЗД-ийн 5 дугаар хороонд АН-аас Ш.Ганчимэг, М.Мэндбаяр, А.Түмэннасан нар нэр дэвшсэн юм.