Цагдаагийн байгууллагаас “Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10:20 цагт олж тогтоон, ямар нэгэн эрсдэлгүй баривчилсан” болохыг мэдээллээ.
Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан.
Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага хамтран зохион байгуулж байв