Улсын хэмжээнд хатуу хөл тогтоосон 15 хоногт нийслэлийн иргэдийг хамруулах ковид-19-ийн дархлаажуулалтыг хийхгүй байхаар шийдвэрлэсэн. Харин өндөр настай, архаг хууч өвчтэй халдвар авбал хүндрэх эрсдэлтэй ахмадуудыг хөл хорионы үед дархлаажуулахаар болжээ.
Энэ ажил Геронтологийн үндэсний төвд өнөөдөр эхэлж байна. Тус төв өөрийн хяналтад байдаг ахмадуудад дархлаажуулалт хийх бөгөөд вакцин хийх шаардлагатай ахмадуудыг дуудах, өөрөө ирэх боломжгүй бол очиж авчрах зэргээр дархлаажуулалтын эхний тунд хамруулахаар ажлаа эхэллээ.