Шадар сайд С.Амарсайхан: Сүхбаатар дүүргийн эмч “Хүн, хүч дутуу байна. Илүү цагийн зардлыг шийдээд өгвөл резидент болон бусад эмч нар ажиллах боломжтой” гэж ярьсан байсан. Энэ асуудалд Засгийн газар болон УОК бүх хөрөнгө, мөнгийг шийдвэрлэж өгч байгаа.
Цар тахлын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хурд, чанар, хүртээмж хамгийн чухал. Энэ хүрээнд нэмэлтээр авч хэрэгжүүлэх ажлууд бий. Ариутгал халдваргүйтгэлийг ямар компаниуд хийж байна. Энэ талаарх мэдээллийг өгөх хэрэгтэй. Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа иргэдэд дараалал үүсгэхгүй ажиллахад анхаарах нь зүйтэй. Товчоогоор нэвтрэх зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэдэд хүндрэл бэрхшээлгүй үйлчлэх хэрэгтэй.
СХД-ийн шинэ эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэгт хүчилтөрөгчийн үйлдвэрийг шинээр ашиглалтад орох ажлууд хэрэгжиж байна.
Явуулын вакцинжуулалтын цэг 60-аас дээш насны хүмүүст өөрсдийнх нь хүсэлтийн дагуу гэрт нь очиж үйлчилнэ. Зөвхөн тухайн хүний хүсэлтийн дагуу сайн дурын вакцинжуулалт хийнэ. Дархлаажуулалт бол тасралтгүй үргэлжлэх ажил.
БИЧЛЭГ: /Бичлэгийг тоглуулж болохгүй байвал ЭНД дарж үзэх боломжтой./