Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулаторийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 11 сарын хугацаанд хүүхдийн нарийн мэргэжлийн 7 их эмч 23285 хүүхдэд үйлчлэн тусламж үйлчилгээг үзүүлээд байна. Нийт үзлэгийн 21.7 хувь нь шүд, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч 28.4 хувь, чих хамар хоолой 12.2 хувь, сэргээн засах тусламж үйлчилгээ 5.0 хувь, дархлаажуулалт 20.1 хувь, эхо, рентген 2.6 хувь, гэмтэл 2.9 хувь, Лабораторийн тусламж үйлчилгээ 6.7 хувийг тус тус эзэлжээ.
Хүүхдийн амбулатори хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээ хийх зорилгоор Хөдөлгөөн заслын өрөөг тохижуулан хөгжлийн бэрхшээлтэй 6 хүүхдийг тогтмол эмчилгээнд хамруулан хөдөлгөөн засал, дасгалуудын аргачлалаар эцэг, эх, асран хамгаалагч нарт зөвлөгөө өгч байна. Мөн УВЧ, утлага, УФА, иллэг бариа, бумба, ультра звук зэрэг эмийн бус эмчилгээг 756 хүүхдэд хийжээ. Дүүргийн 126, 31 дүгээр цэцэрлэгийн 149 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж өвчлөлт илэрсэн хүүхдүүдийг харьяаллын дагуу хяналтад орууллаа.