Урт наслалтад нөлөөлөх хамгийн том хүчин зүйл бол гэр бүлийн гишүүд болохоос найз нөхөд биш юм гэж Канад улсын нэгэн судалгаанд харуулсан байна.
Канадын нэгэн их сургуулийн профессор Жеймс ·Иван Ниюкаар ахлуулсан судалгааны баг 57- 85 насны хүмүүсийн дунд судалгаа хийжээ. Тэдгээр хүмүүсээр хамгийн дотно гэж бодсон таван хүний жагсаалт гаргуулсан байна. Судалгааны дүнд гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно хүмүүсийн ирээдүйн таван жилийн нас барах эрсдэл ердөө зургаан хувийг эзэлсэн байхад ойр дотно бус харилцаатай байдаг хүмүүсийн нас барах эрсдэл харин 14 хувь байв. Түүнээс гадна гэр бүлийн \”дотно дулаан” харилцаатай бөгөөд ам бүл олуулаа гэр бүлтэй хүмүүсийн нас барах эрсдэл ам бүлийн цөөтэй хүмүүсийнхээс бага байдаг гэнэ.
Хүмүүс ихэвчлэн найз нөхдийн харилцаа насан хутагт хамгийн их нөлөө үзүүлдэг гэж үздэг гэнэ. Харин бид энэ үзлээс эрс өөр дүнг олж мэдсэн юм. Гэр бүлийн гишүүдийн дотно харилцаа сая насыг уртасгах \”эрдэнэ” юм гэж Ивон Ниюк Английн \”Өдөр бүрийн шуудан сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.