Хөгжлийн банк болон тус байгууллагыг
удирдаж байсан хүмүүстэй холбоотой хэрэг мөрдөн байцаах шатандаа яваа. Одоогоор
энэ хэрэгт холбогдуулан тус банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан
Н.Мөнхбатыг цагдан хориод байгаа. 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн түүнийг сэжигтнээр тооцон таслан сэргийлэх
арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн
захирамжаар хорьсон тухай эх
сурвалж мэдээлсэн.
Тэгвэл Н.Мөнхбатыг
цагдан хорих хугацааг 60 хоногоор сунгасан байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж,
төсвийн мөнгө үрэгдүүлсэн, \”Чингис”, \”Самурай” бондын хөрөнгийг зүй зохисгүй
зарцуулсан хэрэгт буруутганЭрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар
буруутган шалгаж байгаа юм.
Уг хэрэгт Н.Мөнхбатаас
гадна таван хүнийг холбогдуулан шалгаж байна. Тодруулбал, Эдийн
засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар
нарын хүмүүс энэ хэрэгт холбогдон шалгагдаж байна.
Амар
Үндэстэн
агентлаг