Энэ аймшигтай ч гэх үү, гайхалтай ч гэх үү
явдал 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бидний хэлж нэрлэдгээр Замын
цагдаагийн уулзвар дээр болсон. Замын ачаалал их үед жолооч нар гэрлэн
дохиогоор амжиж орохын тулд наалдах шахам зүтгэсээр гал тэрэгний доогуур орох
шахсан юм.
4533 тонн жинтэй, 208 голтой, 3105 дугаар
галт тэрэгний машинч Т.Золбоо, туслах машинч Э.Батсуурь нар эзэмшсэн
мэргэжилдээ эзэн байж, шаардлагатай үед 406 дугаар гарам дээр яаралтай тоормос
хийж, зогсож, эрдэнэт хүний амь, эд хөрөнгийг гэмтээлгүй арга хэмжээ авч чадсан
юм.
Энэ нөсөр техникийг зогсооно гэдэг аз
туршсан алхам. Нэгхэн секунд алдаж тоормос татсан бол юу болохыг төсөөлөхөд ч
бэрх.
Тиймээс машинч хоёр залууг магтан сайшааж,
бахархахаас аргагүй. Харин өөрийн амь насыг ч үл умартан зүтгэж, эрсдэлтэй
байдал бий болгосон жолооч нарыг буруутгамаар. Гэхдээ зам нь, замын хөдөлгөөн
нь тэднийг ийм байдалд хүргэсэн. Өмөөрөх шалтгаан болж мэдэх л юм.
Цаашид галт тэрэгний гарам, уулзвар дээр
анхаарал болгоомжтой зорчихыг жолооч нараасаа хүсмээр байна. Энэ удаад аз
таарч. Гэвч машинистуудынхаа чадварт хэдийг хүртэл найдах билээ дээ. Өөрийнхөө
болоод бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүргээ ухамсарлацгаая.
Үндэстэн агентлаг