2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 226 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 185 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 45 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Зүүн 4 замд улсын дугаар тодорхойгүй Honda маркийн аютомашины жолооч нь амины T.Prius маркийн Г жолоочтой автомашин, T.Sai маркийн С жолоочтой автомашинуудыг мөргөж, ослын газрыг орхиж явсан.
Орон нутагт:
1. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын сумаас баруун зүгт Уу жалганы амны адаг гэдэг газар шороон замд T.Landcruiser маркийн Н жолоочтой автомашин онхолдож, зорчигч 65 настай, эрэгтэй Ж-н амь нас хохирсон.
2. Говьсүмбэр аймгийн нутаг УБ хотоос 148 км-т засмал замд T.Harrier маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 30 настай Б-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн.
3. Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Нүүрсний хөтөл гэх газар шороон замд H.Excel маркийн автомашины жолооч Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчигч 27 настай эрэгтэй Н-н амь нас хохирсон.
ЯАРСАН 1 ХОРОМ, ХУРД ХЭТРҮҮЛСЭН МӨЧ БОЛГОН АЮУЛ, ОСЛЫГ ДАГУУЛДАГ. ТА БҮҮ ЯАР. ХҮРЭХ ГАЗАРТАА ХҮРЧ Л ТААРАА.