Сонгуулийн ерөнхий хорооноос Монголд Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ үнэмлэхээ гардан авсны дараа, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо албан ёсоор зарлаж байна. Хүч тэнцвэргүй энэ тулаанд бид ялан дийлнэ. Монгол Улсаа хүнд байдлаас гаргах нэр төртэй Ерөнхийлөгч байж чадна. Монголд Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хоёр дахь тулаандаа өрсөлдөхөөр болсондоо бахархаж байна.
Бид өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчлан тулаанд итгэл төгс ялах болно. Учир нь энэ бүхний цаана хар хүчний учруулах нөхцөл дэндүү аюултай. Бүх ард түмний Ерөнхийлөгчийн сүүлийн удаа сонгох сонгууль болно гэдэгт санаа зовниж байна. Монгол Улс дэлхий нийтийн өмнө чөлөөт ардчилсан улс гэдэг статусаа алдвал хүний эрх, эрх чөлөөг алдана.
Ардчиллыг хамгаалах үүрэг хариуцлага надад ирсэн гэж үзэж энэ удаагийн сонгуульд би нэрээ дэвшүүлсэн. Би ковидизмээр гарсан дарангуйллыг зогсоох болно. МАН-аас нэр дэвшигч ковидизмыг дэмжигч нь ердийн нэгэн хүн бишээ. Харин ч энэ системийг бий болгосон хүн. Бүх хэлбэрээр ковидизмыг ашиглан хязгааргүй эрх мэдлийг олж авах гэж байна. Энэ мэтээр ковидизмын дарангуйллыг бий болгохоор хичээж байна. Энх цагт ковидын сургаар сүржигнэж иргэдийг эх орондоо ирэх эрхийг нь хаасан.
Бид ковидыг эмчлэх биш ковидизмыг эмчлэх цаг иржээ. Би дараах үндсэн гурван зарчмыг анхаарах болно. Үүнд эрх чөлөө, эрх чөлөө бас дахин эрх чөлөө.