БНТУ-д ажиллаж амьдарч буй иргэдийг манай улсын болон тухайн улсын иргэдийн зүгээс айлгаж , дарамтлах байдал улам даамжирчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн эмэгтэйг хүчирхийлэх гэсэн оролдлого гарсан байна.
2016 оны 10 дугаар сарын 30-ны шөнө иргэн С -ийг Турк улсын иргэн хүчиндэхийг завдсан хэрэг гарч сэжигтэн этгээдийг Турк улсын цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхлээд байгаа аж. Туркт байгаа Монголчуудынхаа төлөө гэсэн монгол иргэд бас байна.
Монгол Улсын иргэдийг гадаадын улс орнуудад өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн бүлэг этгээдүүдийн хууран мэхлэх үйл ажиллагаа газар авч байгаад анхаарал болгоомжтой байж , эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй байдалд орохгүй байхыг дахин сэрэмжлүүлж байна.
\”Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын Нийгмийн бодлогын хороо