Cум, агентлагийн даргаас хууль тогтоомж, төр засгийн бодлого, шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын болон аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх тухайн оны зорилтын биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бодлогын зорилт болон аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга болон агентлагийн дарга нартай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт, энэ чиглэлээр зохион байгуулж, хэрэгжүүлсэн 2016 оны ажилтай танилцах, үйл ажиллагааны үр дүнг үнэлэн, арга зүйн зөвлөгөө өгөх, ажлын явцыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлагийн дарга, Сумдын засаг дарга нарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх ажлын хэсэг байгуулагджээ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн даргаар ахлуулсан тус ажлын хэсэг дараах хуваарийн дагуу үнэлгээний ажил гүйцэтгэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан \”Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, Аймгийн Засаг даргын 2013 оны 245, 305 дугаар захирамжаар баталсан \”Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийн аргачлал”-ын дагуу аймгийн ЗДТГ-ын даргын баталсан аргачлалаар үнэлгээ хийнэ.
Дүнг аймгийн Засаг дарга болон Засаг даргын Зөвлөлийн хуралдаанд 2016 оны 12 дугаар сард багтаан танилцуулах юм байна.