Монголын үндэсний бөхийн холбооны “Их Эе”-ийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаар олон асуудлыг хэлэлцсэн дунд холбооны тэргүүнийг сонголоо.
Улсын заан Ц.Магалжавыг МҮБХ-ны тэргүүнээр олонхын саналаар сонгосон байна. Түүнтэй хамт Улсын заан Б.Сайнбаяр, бөх сонирхогч Б.Баярбаатар нар нэр дэвшсэн бол нэр дэвшсэн Улсын аварга С.Мөнхбат нэрээ татжээ.
Ц.Магалжавыг төлөөлөгчдийн 71 хувийн саналаар сонгосон байна.