Дундговь аймгийн Өсвөрийн аврагч бүлгэмийн гишүүд \”Монгол бахархлын өдөр”-өөр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн анхны уулзалтаа зохион байгууллаа.
Уулзалтаар Өсвөрийн аврагчид тус хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, үе тэнгийнхнээсээ гадна ард иргэд, ажилтан албан хаагчид болон орон нутгийн удирдлагуудад хандан аюулгүй амьдрах, аюул ослоос урьдчилан сэргийлэхэд тустай сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулахаар боллоо.
Мөн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангид шинээр ашиглалтад орсон гал түймэр унтраах үндсэн зориулалтын авто машинтай танилцсан юм.