Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацаа дундаа ороод явж байна.
Тэгвэл Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс энэ сарын 7-нд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулахаар болсон байна. Мэтгэлцээнийг шууд дамжуулах бөгөөд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх ажил болон бусад асуудлаар бодлогын мэтгэлцээн хийх аж.
Мэтгэлцээн нь нэр дэвшигчид улс төрийн бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлэх, өрсөлдөж буй албан тушаалд ажиллах чадвартай гэдгээ харуулах боломж олгодог. Мөн зарим нэр дэвшигчидийг илүү сайн удирдагч, зохион байгуулагч болоход тусалсан гэж үздэг байна. Харин сонгогчдод нэр дэвшигчид нэг дор хамтдаа байх нь харьцуулалт хийх боломжийг олгодог. Мэтгэлцээнээр нэр дэвшигчийн улс төрийн байр сууриас авахуулаад, өрсөлдөгчийн дайралтад үзүүлж буй хувь хүний сэтгэл хөдлөлийг хүртэл мэдэж боломжтой.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 9-нд болох бөгөөд нэр дэвшигчид 20 аймаг, есөн дүүргийн иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар ажиллаж байна.