Япон улсад манай гаригийн хамгийн хурдан галт тэрэг удахгүй зорчигчдод үйлчилж эхлэх гэж байна. Супер хурдан гэгдэж буй маглев галт тэрэг нь цагт 603 километрийн хурдтайгаараа дэлхийн рекордыг эвдээд байна. Өнгөрсөн жил уг галт тэргийг Фүжи уулын замд туршилтаар явуулж үзэхэд ямар нэгэн асуудал гараагүй учир ийнхүү үйлчилгээнд явуулснаар боломжтой хэмээн үзэж, дэлхийн хамгийн хурдан галт тэргээр тодруулжээ.
Галт тэрэг нэг удаад 1000 хүртэлх зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд Токио хотоос Хойд Нагоя хүртэлх замыг 40 минутын дотор туулах боломжтой аж.
Үйлдвэрлэгчид галт тэргийн техник технологийг 1997 оноос хойш судалж, боловсруулж ирсэн ч, илүү найдвартай болгож, зах зээлд бэлдэхийн тулд олон жилийн хугацаанд технологио сайжруулсаар иржээ.