Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 6 дугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбараас анх удаа холын зайд гүйхээр эр зориг, түүхэн шийдвэр гаргасан Э.Даваацамцыг Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн, Цагдаагийн газрын удирдлага, хамт олны төлөөлөл, найз нөхөд, ар гэрийнхэн нь амжилт хүсэж, аймгийн төв талбайгаас үдэн гаргасан юм.
Тэрээр өдөрт 45-50 км гүйхээр төлөвлөсөн ба өнөөдрийн байдлаар /09.00 цагт/ Ховд аймгийн Манхан сумаас гараад Зэрэг сум орж яваа бөгөөд 90 км зам туулаад байгаа юм.