Олимпын аварга Н.Түвшинбаяр хүчирхийллийн хэлбэртэй хэрэг үйлдсэн тул ёс зүйн арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн Олон улсын олимпын хорооноос (ОУОХ) манайд удаа дараа сануулж буй. Тиймээс түүнийг МҮОХ-ны ерөнхийлөгчөөс түдгэлзүүлэх саналыг албаныхан гаргажээ.
Энэ үед Н.Түвшинбаяр ёс зүйн алдаа гаргасандаа уучлалт гуйж, албан тушаалаа хадгалж үлдэх хүсэлт бүхий захиаг ОУОХ-руу явуулж, өөрөө тамгаа авч “зугтаасан” талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тэрбээр МҮОХ-ны ерөнхийлөгчийн тамгыг буцааж өгөх болсноо мэдэгджээ. Тодруулбал, тус газрын дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “Н.Түвшинбаяр авч явсан тамгаа буцааж өгнө хэмээн мэдэгдсэн. Гэхдээ хэзээ өгөх нь тодорхойгүй байна” гэв.