Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж, ахмад Төлөөлөгч Н.Оюунгэрэл хуралдааныг эхлүүлэв. Хуралдаан даргалагч дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож, батлах тухай, Чингэлтэй дүүргийнЗасаг даргад нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад уламжлах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэхээр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосныг танилцууллаа. Дүүргийн Сонгуулийн хорооны дарга, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулсан талаар илтгэл тавив. Ингээд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 Төлөөлөгчийн бүрэн эрхийг 100 хувийн саналаар хүлээн зөвшөөрч баталлаа. Дараа нь, дүүргийн ИТХ-ын даргад Д.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм. ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд хурал даргалагч, Төлөөлөгч Н.Оюунгэрэл тамгыг нь гардуулж өгөв.
chingeltei.gov.mn