УИХ-ын 18-р тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль болохоор боллоо.
Учир нь Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар тэрээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөн. Тиймээс Хэнтий аймагт нөхөн сонгууль болох нөхцөл үүсч байгаа юм. УИХ Хэтийн нөхөн сонгуулийн санал хураалтын өдрийг товлон зарлана.
Өмнөх парламентад Хэнтий аймгаас сонгогдож байсан Д.Гантулга хугацаанаасаа өмнө УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн ч нөхөн сонгууль явуулалгүй ээлжит сонгуультай золгож байсан. Харин энэ удаад шинэ парламентын бүрэн эрхийн хугацаа хэрэгжээд жил ч болоогүй байгаа учраас Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9 дүгээр заалтад Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана гэж заасан. Нөхөн сонгуулийг хэзээ явуулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.
Нөхөн сонгуулийг товлон зарласны дараа нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулна.