Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Яамнаас өчигдөр мэдээлснээр, 11 дүгээр сарын 3-6-ны өдрүүдэд Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн агаарын урсгал харьцангуй тогтвортой байгаа бөгөөд зарим хот агаарын ихээхэн бохирдолтой болж, Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн төв дунд хэсэг түүнчлэн Шаньши мужийн баруун хэсгийг хамарна. Байгаль орчны яам хяналт шалгалтын 8 ажлын хэсгийг илгээж, орон нутгийн Засгийн газрын агаарын бохирдлын онц байдлыг зохицуулах арга хэмжээний талаар шалгалт хийж байгаа аж.
Ажлын хэсэг агаарын бохирдлын онц байдлыг зохицуулах байдалд голлон шалгалт хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлсэн эсэхийг тухайн газар дээрээс нь шалгана. Үүний зэрэгцээ Бээжин хотын машины утаанаас үүссэн бохирдол их байгаа асуудалтай холбогдуулан Байгаль Орчны Яамнаас 3 ажлын хэсэг гаргаж, Бээжин хотын байгаль орчныг хамгаалах газартай хамтран том оврын дизель түлшээр явдаг машин хортой хийг хэт ялгаруулах асуудалд тусгай шалгалт хийх юм байна.