Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн гурван туслах хэдхэн хоногийн өмнө сайн дураараа огцорцгоосон билээ.
Тус улсын Цагдаагийн газраас бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэргийг шалгаж байгаатай холбогдуулан хэргийг шалгаж байгаа цагдаагийн ажилтнууд, уржигдар орой Ерөнхийлөгчийн гурван туслахын нэг болох Ан Жунг Боб-ыг цагдаагийн газарт дуудаж мэдүүлэг авчээ.
Ингээд түүнээс зургаан цаг гаруй мэдүүлэг авсаны дараа түүнийг албадан саатуулах шийдвэр гаргасан байна.
Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн туслахаар ажилаж байсан Ан Жунг Боб нь бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн санаачлан байгуулсан \”Мир\” болон \”К-спорт\” санд томоохон компаниудаас 80-н тэрбум орчим воныг хандивлуулсан бөгөөд хандивын мөнгө цуглуулахдаа тэднийг албадан шахаж, дарамт үзүүлсэн гэж буруутгагдаж байгаа ажээ.
Цагдаагийн газраас ойрын хугацаанд Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн туслахаар ажиллаж байсан бусад хоёр хүнээс мэдүүлэг авах юм байна.
Үндэстэн.мн