Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 1 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт ковид-19 халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархаж, эрсдэлийн Улаан түвшинд байгаа. Мөн олон улсад мутацид орсон хувилбар тархаж байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Кебир аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ЕТГ-т шилжүүлсэн. Өнөөдрийн хуралдаанд 25 хүнийг танилцуулсан.