Хятадын Гуанжоу хотын \”Сунь Ят-Сен”-ий их сургуулийн эрдэмтэд хэд хэдэн цуврал судалгаа хийсний эцэст шарталтын синдромыг тайлах хамгийн шилдэг бэлдмэл бол нимбэг, лайм агуулсан ундаа гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Үүний тулд Хятадын эрдэмтэд ургамлын цайнаас авахуулаад хийжүүлсэн ундаа хүртэл нийт 57 ундаанд судалгаа хийсэн аж. Ингээд эцэст нь найрлагадаа нимбэг, лаймын шүүс агуулсан ундаа шарталт тайлахад хамгийн ач тустай болохыг илрүүлсэн байна.
Нимбэг, лаймын шүүс нь согтууруулах ундааны нэгдлийг задлахын зэрэгцээ бие организмд үүссэн дотор муухайрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгийг арилгахад тусалдаг аж. Архи уусан үед элэг алкогольдегидрогеназ ферментүүдийг цусанд нэвчүүлж эхэлдэг байна. Чухам үүнээс л архи уусны дараах шарталт гэдэг зүйл бий болдог аж.
Түүнчлэн судалгааны дүнд хар тамхины ургамлын үрээр хийсэн буюу тайвшруулах үйлчилгээтэй ундаа нь харин ч шарталтыг удаан барьдаг болохыг нотолсон аж. Харин нимбэг, лайм агуулсан ундаа нь шар тайлж, архийг хүний биеэс маш түргэн хугацаанд үлдэн хөөдөг цорын ганц ундаа гэнэ.