Эцэг, эхийн анхаарал болгоомжгүй байдлаас бага насны хүүхэд түлэгдэж гэмтэх, нас барах тохиолдол гарсаар байна. Нийслэл хотод 2016 оны эхний 9 сарын байдлаар 52 хүүхэд түлэгдсэнээс 9 хүүхэд нас барсан байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
– Эцэг эх асран хамгаалагч нар хүүхэд тэвэрч байхдаа халуун хоол, цай идэж уухаас зайлсхийх
– Ус буцалгагч халуун тогоо, индүү, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос, цахилгааны утсыг хүүхдээс хол байлгах
– Шүдэнз, гал гаргаж болзошгүй зүйлсийг хүүхдийн гар хүрэх газар болон ил бүү тавь
– Цахилгааны залгуур, унтраалга зэргийг хамгаалалттай байлгах
– Эм бэлдмэл, ахуйн хэрэглээний бодис, хордож болзошгүй хоол, хүнсийг хүүхдээс хол байлгах
– Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь орхихгүй байхыг зөвлөж байна.
Алдраа бяцхан үрсээ агшин ч бүү мартаарай