Зуны дэлгэр цагт зуслан, голын эрэг, орон сууцны гадаа, ой модонд шумуул ихтэй байдаг.
Хэрэв шумуулд хазуулсан бол дараах энгийн аргуудыг хэрэглэхийг ГССҮТ зөвлөлөө.
Нэг аяга буцалсан бүлээн усанд нэг цайны халбага сода хийж сайтар уусгаад, шумуул хазсан газраа шавшина.
Хүйтэн усанд норгосон цэвэрхэн даавуу эсвэл үнэртэй ус, этилийн спиртийг бага зэргийн хөвөнд шингээгээд өвчтэй байгаа газраа тавина.
Шумуул хазсан газар ногоорсон эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ олон хоног ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэж улмаар үрэвссэн байвал харшлын эмчид хандах шаардлагатай аж.
Шумуулд хазуулахаас сэргийлэх аргууд: /Эх сурвалж: ЗӨСҮТ/
- Шумуулаас хамгаалах тос, цацлагыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэх
- Урт ханцуйтай цайвар өнгийн битүү хувцас өмсөх
- Хаалга, цонхондоо тор хийх
- Ундны болон хэрэглээний усыг таглах
- Шумуул үржих таатай нөхцөлүүдийг бүрдүүлэхгүй байхыг зөвлөв.