Уулзалтын үеэр \”Орос, Монгол, Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтойг хоёр тал тэмдэглэв. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан гурван талын оролцоотой хамтарсан төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг бэлтгэх, хэрэгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төвийг байгуулах, түүний байршлыг Улаанбаатар хотноо болгох яриа хэлэлцээг ойрын үед эхлүүлэх шаардлагатай байгаа талаар хоёр тал санал нэгдэж, гурван талын шинжээчдийн уулзалтыг ирэх 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо ирэх 12 дугаар сарын дундуур зохион байгуулахаар тохиролцов.
Гадаад харилцааны яам