ӨМӨЗО-ы цөлжилт болон элсэрхэг нутгийн хяналт шалгалтын дүнгээс үзвэл, Өвөр Монголын цөлжилт болон элсэрхэг нутгийн талбай 2004 оноос хойш 10 жил дараалан багасаж ирэв. \”Арван хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө\”-ний хугацаанд ӨМӨЗО-ы цөлжилт 430 мянга га болон элсэрхэг нутгийн хэмжээ 340 мянган га-аар тус тус багассан бөгөөд нийт хэмжээгээр Хятад улсад тэргүүлж байна.
Өвөр Монгол нь 4 их элс болон 4 элсэрхэг нутагтай бөгөөд тэдгээр нь нутаг дэвсгэрийн нийт талбайн гуравны хоёр хувийг эзэлсэн бөгөөд Хятадын цөлжилттэй хамгийн хүндхэн нутгийн нэг юм. Хятадын умарт нутгийн экологийн чухал халхавч болсны хувьд Өвөр Монголын экологийн нөхөн сэргээх ажилд засгийн газраас дээд хэмжээгээр анхаарал хандуулсаар ирсэн юм. Хамгаалалтын ой байгуулах, тариалахаа больж ойжуулах, байгалийн ойг хамгаалах ажлыг түлхүү нэмэглүүлж байна. Бүртгэлийн тоо баримтад харуулснаар, өнгөрсөн 5 жилийн хугацаанд Өвөр Монгол 3 сая 610 мянган га газрыг ойжуулж, энэ нь Хятадын нийт ойжуулсан талбайн 1/9 хувийг эзлэв.
\”Арван хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө\”-ний сүүлийн байдлаар Өвөр Монголын ой 25 сая га буюу Хятадад тэргүүлж, ойн хамрах хэмжээ 21.5 хувьд хүрэв.
solongonews.mn