Токиогийн Олимпын наадамтай холбоотой 18 хүнээс коронавирусний халдвар шинээр илэрлээ гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээллээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, гадаадын нэг тамирчнаас халдвар илэрсэн байна.
Ингэснээр зохион байгуулах хороо наадамтай холбоотой халдварын тохиолдлуудыг танилцуулж эхэлсэн долоодугаар сарын 1-нээс хойш илэрсэн ийм тохиолдлын тоо 259-д хүрчээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр илэрсэн 18 тохиолдлын 11 нь гэрээт ажилтан, тав нь Олимпын наадамтай холбоотой төлөөлөгч бол нэг нь сайн дурын ажилтан ажээ. Мөн тэдний тав нь хилийн чанадаас ирсэн бол 13 нь Японы иргэн юм.
Үүний зэрэгцээ Японд бямба гарагт халдварын 12 342 тохиолдол шинээр илэрснээр улсын хэмжээнд өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо дөрвөн өдөр дараалан хамгийн олноор нэмэгдсэн байна.