Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1063 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнээс 283 тохиолдол нь Улаанбаатар хотод, 780 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна.
Харин халдвар авч, эмчлэгдэж байсан гурван хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан 1957 иргэн эдгэрсэн бол 163 хүний биеийн байдал маш хүнд гэсэн оноштой ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.