\”Бүрэнхий” хэмээх онц сонирхолтой киног талархан үзэгчдэд дуулгах сайхан мэдээ байна. Киноны гол дүрийн жүжигчин болох Роберт Паттинсон шинэ ангид нь тоглох бэлтгэлээ хангаж байгаа аж. Хэд хоногийн өмнө тэрбээр олныг хамарсан үйл ажиллагаанд оролцсон бөгөөд хүмүүс тэр үеэр эргээд турсан жүжигчин эр Эдвардын дүр шигээ харагдсан гэдгийг хэлж байгаа юм. Хар хүрэн үс, гөлгөр цонхийсон царай зэргийг нь хараад олон хүн ингэж боджээ.
Роберт \”Бүрэнхий” киноны үргэлжлэлд тоглох магадлал өндөр гэдгийг эх сурвалжууд өмнө нь ч ярьж байсан билээ. Харин түүний хамтрагч бөгөөд дурлалт бүсгүй асан Кристен Стюарт кинонд дахин тоглох эсэх нь тун ч эргэлзээтэй байгаа аж. Паттинсон энэ төсөлд үргэлжлүүлэн хамрагдсанаар цаашдын уран бүтээлдээ амжилт олно гэж үзэж байгаа бол Кристен эсрэгээрээ холхон шиг байхыг хүсдэг билээ.
Эх сурвалж www.wikimon.mn