Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (ACДҮОУХ)-тэй хамтран 11 дүгээр сарын 4-ний өдөр Нью-Йорк хотноо \”Сонгуулийн шударга байдлыг хангах нь: практик дэмжлэг туслалцаа” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Харвардын Их сургуулийн Кеннедийн төрийн удирдлагын сургуулийн профессор Пиппа Моррис, НҮБ-ын Улс төрийн газрын ахлах мэргэжилтэн Маартен Халф, НҮБХХ-ийн Бодлого, хөтөлбөрийн газрын сонгуулийн асуудлын ахлах зөвлөх Найл МакКанн нар оролцож илтгэл тавилаа. Тухайлбал, профессор Пиппа Моррис өөрийн удирдаж буй \”The Electoral Intergrity Project” судалгааны хүрээнд дэлхийн улс орнууд, түүний дотор хөгжиж буй орнуудад үзүүлж буй сонгуулийн туслалцааны хэрэгцээ, төрөл, үр дүнгийн тухай танилцуулав. Тэрээр олон улс ба бүс нутгийн байгууллагууд, бусад судлаачдын сонгуулийн шинэчлэлийн талаар өгсөн зөвлөмжийн бараг тал хувь нь хэрэгждэг; гэхдээ сонгуулийн өмнө иргэний боловсрол, сонгуулийн хууль, сонгогчдын бүртгэл, сонгуулийн дэгийн тухай зөвлөмжүүдийг сайн, харин кампанит ажлын хэвлэл мэдээллийн сурталчилгаа, санхүүжилтийн тухай зөвлөмжийг хэрэгжүүлэх явдал тааруу байдаг; олон улсын хамтын нийгэмлэгийн чиг хандлагад нийцсэн улс төрийн бодлого явуулдаг улс оронд зөвлөмжийн хэрэгжилт хамгийн сайн байдаг зэрэг сонирхолтой дүгнэлтүүд хийсэн байв.
\”Сонгуулийн шударга байдлыг хангах нь: практик дэмжлэг туслалцаа” арга хэмжээн дээр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд товч үг хэлж, Монгол Улсын туршлага, сургамжаас хуваалцав.
Манай улс энэ жил Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг даргалж байгаа билээ.