Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг хүнсний зах, худалдааны төвүүдэд Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, МЭҮАлбатай хамтран дүүргийн Засаг даргын 2016 оны А/656 захирамжийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн шалгалт хийлээ. Шалгалтад хамрагдсан 5 хүнсний зах, худалдааны төвөөр өдөртөө 220 тн мах, махан бүтээгдэхүүн хөдөө орон нутгийн халдварт өвчний тайван бүс нутгаас гарал үүслийн гэрчилгээг үндэслэн мал эмнэлгийн хяналт доор худалдаанд нийлүүлэгдэж байна. Тус захуудаар хоногт 131.5 тонн мах, махан бүтээгдэхүүн борлогдож нийслэлийн иргэдийн махны хэрэгцээний 60 гаруй хувийг хангадаг. Ажлын хэсгээс тус худалдааны төвүүдэд дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд \”Хангалттай” үнэлгээ өглөө.
ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС