Хятад улсын Шенжень хотын замын цагдаагийхан өөрсдийн албан ёсны вэйб хуудаст хэрхэн тэмцэж буй аянгаа хуваалцсан байна.
Албан ёсны мэдээлэлд гэрлээ шилжүүлээгүй жолоочийг 300 юанаар торгож, асаалттай их гэрлийн урдаас 60 секунд суулгаж байгаа гэсэн байна. Харин зарим вэб сайтын мэдээлж байгаагаар гэрлийн өмнө суухгүй ч байх боломжтой бөгөөд үүний тулд торгуулийн хэмжээг нэмжтөлөх гэнэ.
Дээрх арга хэмжээг 2 жилийн өмнө ч гэсэн авч байсан юм. Гэхдээ тухайн үед өнөөдрийнх шиг хүчтэй тарж байсангүй. Сина мэдээллийн портал сайтын авсан судалгаагаар хүмүүсийн 90% нь энэ арга хэмжээг зөв зүйл гэж үзсэн байна.
Сайтын сэтгэгдэл хэсэгт байгаа зарим мэдээллийг сонирхвол хугацааг бага биш үү гэж байгаа бол өөр нэгэн хэрэглэгч ийм жолооч нарыг амиа бодсон, муу жолооч гэж нэрлэсэн байна.
Эх сурвалж: http://news.cardoctor.mn/