Нийслэлийн авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсны дараа ажлаа эхлэх үүрэгтэй бөгөөд заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө.
Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэх юм. 10 дугаар сарын 02-ны 22 цагаас 10 дугаар сарын 03-ны 06 цагийн хооронд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Төмөр замын дээд сургуулийн урд талын замыг хааж, усны шугамд гарсан гэмтлийг засварлана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.